x

УИХ-ын гишүүнд насны дээд хязгаар тогтооё

Манай парламентын хамгийн “эрэлттэй” хүн явчихлаа. Д.Гантулга гишүүний УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэхэд 76 гишүүний 60 нь хүрэлцэн ирсэн /82,1 хувь/ явдал энэ удаагийн парламентын хувьд ирцийн дээд амжилт болов. Лав л О.Баасанхүү гишүүн чуулганы танхимд “лайв” хийх шаардлага гарсангүй.

Хэрэвзээ, УИХ-ын эрхэм гишүүдийг тухайн хуралдаанаар хэлэлцэж буй асуудал болон ирцийн мэдээллийг харьцуулан уг хүн ямар асуудлаар, сэдвээр, ямар салбараар мэргэшсэн, дагнасан, туршлагажсан хүн бэ гэдгийг тогтоодог бол ихээ эвгүй үр дүн гарах нь. “Бандаашны” асуудал манай парламентын хамгийн чухал бөгөөд тулгамдсан сэдвийн нэгдүгээрт жагсах нь байна шүү дээ. Тэгээд яг үнэндээ чөлөөлөх л байсан юм бол 40 гишүүн ирээд л саналаа дугуйлчихна биз, юун ч олуулаа ирдэг юм. Хүний мууд дуртай хогнууд. Ийм болохоор л “нөхөд ноход болох цаг” гэж ярьдаг байх нь. Нэг танхимд хоёр жил хамт суусан нөхрийн нүүрийг боддоггүй юм гэхэд ядаж л зургаахан хоногийн өмнө “түдгэлзүүлэхгүй ээ” гээд улалзаж суусан өөрсдийнхөө нүүрийг бодоод тал нь ирэхгүй байх хэрэгтэй шүү дээ.

Тэгсэн энэ өдөр бас нэг асуудал боссон. УИХ дахь МАН-ын бүлгээс “УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг 30 болгох” тухай хуулийн төсөл санаачилсан гэнэ. (Д.Гантулга УИХ-ын гишүүнээр сонгогдох үедээ 29 настай байв) Үүнийг нь Ж.Батзандан гишүүн эсэргүүцэж “Залуучуудын эрхийг хааж байна. Тэгж яривал залуучуудын төлөөлөл энэ парламентад хамгийн бага, эмэгтэйчүүдээс бага” гэж гомдоллов. Гишүүн Л.Болд “Парламентад 30-аас доош насны төлөөлөлд 20 хувийн квот тогтоох хэрэгтэй” гэсэн ОУПХ-ны зөвлөмжийг иш татав.

Нээрээ, хэрэв Д.Гантулга гишүүний үйлдсэн хэргээс болж парламентын гишүүдийн насны доод хязгаарыг 25 биш, 30 болгоно гэж байгаа бол насны дээд хязгаарыг ч гэсэн тогтоох ёстой. Тавиас дээш насны эрэгтэй хүнийг УИХ-д нэр дэвшүүлж болохгүй гэж. Д.Мурат чинь тавь гарчихаа биз дээ?

Б.ГАЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.190.191)
    Наснаас биш ээ,толгойноос хамаарна шүү
    2018 оны 06 сарын 14 | Хариулах
    • Булгаа
      Хэлээд юух. Хүний нас зарим зүйлийг тодохойлж чаддаггүй гэж үнэн аж
      2018 оны 06 сарын 14
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 14 цаг 30 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 15 цаг 26 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 18 цаг 18 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 18 цаг 36 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 20 цаг 47 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 20 цаг 59 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 21 цаг 8 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 21 цаг 22 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 21 цаг 27 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 21 цаг 46 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 22 цаг 5 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top