x

Д.Одбаярыг ҮХЦ-ийн гишүүнээс огцруулахаар жагсаал зохион байгуулна

Өнөөдөр 12.00 цагаас “Ялгаварлалыг Хариуцлагажуулья” нэгдлээс Д.Одбаярыг ҮХЦ-ийн гишүүнээс огцруулахаар жагсаал зохион байгуулна.

Өнгөрөгч долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 4-д тус нэгдлээс Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, Цэцийн гишүүнээс огцрохыг шаардсан билээ.

Энэ үеэр "Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдлийн зохицуулагч Э.Аззаяа:

-"Иргэд, олон нийтийн зүгээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярын ёс зүйгүй үйлдэлд хариуцлага хүлээлгэхийг шаардсан. Түүний холбогдсон хэрэг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ичгэвтэр байдалд оруулаад зогсохгүй, ажил амьдралд нь бодитойгоор хохирол учрах болсон талаар албан бичгийг "БНСУ дахь эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо"-ноос бидэнд ирүүллээ.

Д.Одбаяр нь цэцийн даргын албан тушаалаа өгөөд цэцийн гишүүний ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа нь ёс зүйгүй, ҮХЦ-ийн гишүүний өндөр нэр хүндийг уландаа гишгэж, олон нийтийн дургүйцлийг маш их хүргэж байгаа. Нөгөө талаар Монгол Улсын хуулийн орчин бэлгийн дарамт үзүүлэгчдэд хариуцлага тооцож чадахгүй байгаад бухимдаж байна. Ийм үйл явдал Монгол Улсад болсон бол хохирогчийг буруутгаад, ялангуяа эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай дарамтлагчид хариуцлагаас бултаад гарах боломж байсаар байгаад бид харамсаж байна". 

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдлийн гишүүн Х.Номингэрэл:

-"Манай улсад дуулиан шуугиан тарьсан асуудлууд өдөр бүр гарч байдаг. Үүнээс болоод заавал эцсийг нь үзэж шийдэрвэрлэх ёстой асуудлууд орхигдох тохиолдол ажиглагддаг. Тиймээс бид дахин хэргийг сөхөж ярьж байна.

Д.Одбаяр гэдэг хүний хувьд нэгдүгээрт бэлгийн дарамт үзүүлсэн, мөн архидан согтуурч, биеэ хянах чадваргүй байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол бэлгийн дарамт болсон эсэхээс үл шалтгаалан Монгол Улсын шүүх байгууллагын хамгийн дээд албан тушаалыг хашиж байгаа энэ хүн олон нийтийн дунд архидан согтуурна гэдэг бол ёс зүйн зөрчил. Гэтэл Цэцийн даргаас чөлөөлөгдөөд гишүүнээрээ үлдэж байгаа нь ард түмнийг хуурч байгаа хэлбэр. Үүнийг бид мартахгүй, цаашдаа ч дуугарсаар байх болно. Бэлгийн дарамтыг Цэцийн дарга хийж болохгүй, Цэцийн гишүүн хийж болдог гэсэн зүйл байхгүй" гэсэн юм.

Сануулахад, 2015 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцож, хуульчилсан ч МАН УИХ-д үнэмлэхүй олонхи болсны дараа буюу 2017 онд уг заалтыг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн даргын гаргасан дээрх ёс бус үйлдэл хуулиар хамгаалагдсан гэсэн үг. Цэцийн тухай хуульд зааснаар ҮХЦ-ийн гишүүнийг огцруулах хоёрхон үндэслэл байгаа нь гэмт хэрэг үйлдэж байхад газар дээр нь нотлох баримттайгаар баривчилсан, эсвэл гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүхээр тогтоосон үед л боломжтой юм. Харин өнөөдрийн бий болсон нөхцлийн тухайд Цэцийн гишүүн ёс зүйн хариуцлага хүлээж, зөвхөн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх боломжтой юм.

Тиймээс "Ялгаварлалыг хариуцлагажуулья" нэгдэл дараах гурван шаардлагыг тавьж байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 10-нд Олон улсын хүний эрхийн өдрөөр Дуурь бүжигийн эрдмийн театр дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.

Шаардлага:

-Д.Одбаярыг цэцийн гишүүнээс өөрийн хүсэлтээр огцрох,

-Олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагааж, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ичгэвтэр байдалд оруулсныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйх,

-Бэлгийн дарамтлагчдад Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар ёс зүйн хариуцлага тооцдог болох.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (203.91.115.44)
    ҮХЦ-ийг татан буулгах ёстой. Юун Одбаяр вэ
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • Иргэн (66.181.161.110)
    Одбаярыг огцоруулж. Ийм хүн төр барих эрхгүй. Ичиж яв
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
E-Mongolia системээр “Үндэсний баялгийн сан”-гийн санал асуулга авч эхэллээ 26 мин П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө 32 мин Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр 49 мин ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 2 цаг 16 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 2 цаг 17 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 2 цаг 20 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 2 цаг 22 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 2 цаг 24 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 2 цаг 25 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 2 цаг 26 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 2 цаг 27 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 2 цаг 28 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 2 цаг 29 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 2 цаг 30 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 2 цаг 31 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 2 цаг 32 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 2 цаг 33 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 34 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 2 цаг 36 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 2 цаг 38 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар... Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж б...
Top