x

Ч.Содномцэрэн: Туршилтаар УИХ-ын сонгуулийн саналын хуудас дөрвөн хуудас болсон

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн талаар Сонгуулийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан  УИХ-ын 76 мандатын 50 нь УИХ-аас тогтоосон тойргоос, 26 нь улс нэг тойргоос сонгогдохоор боловсруулсныг танилцууллаа.

Уг хуулийн төсөлд шүүхээс ял шийтгүүлсэн хүн ялаа эдэлж дууссан бол УИХ-ын гишүүнд нэр дэвших эрх нь нээлттэй байхаар зохицуулалжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-Энэ удаагийн сонгуулиар жагсаалтад орсон 26 нэр дэвшигчийн саналыг нийлүүл намд нь өгсөн санал гэж үзэн хувилж тооцох юм байна гэж ойлгосон. Энэ хэзээ, хэрэгжсэн систем бэ. Өмнөх туршлага байна уу. 

Хар машин чинь жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчдийг тоолж чадах уу. 

Нэг сонгогч жагсаалтын нэр дэвшигчээс зөвхөн нэгийг сонгоно гэж байгаа. Үүний оронд 26 хүртэл хүнийг дугуйлж болдоггүй юм уу. 

Ажлын хэсгийн дарга Л.Энх-Амгалан: 

-Энэ бол ялсан нам өөртөө зохицуулж боловсрулсан сонгуулийн тогтолцоо биш. Энэ бол хөгжлийн бодлогод тааруулж хийж байгаа тогтолцоо. 

Мажоритар тогтолцоо нь дотроо таван хэлбэртэй. Улс нэг торйог, бүс нэг тойрог, аймаг нэг торйог,  жижиг 76 тойрог, хамгийн сүүлийнх нь бидний өргөн барьсан хувилбар. Хэлэлцүүлгийн явцад дээрх таван хувилбараас сонгож болно. 

Онолын хувьд сонгогч 26 хүний нэрийг дугуйлж болно. Гэхдээ ойлгомжтой байлгах үүднээс том тойрогт өрсөлдөж байгаа хүмүүсээс нэгийг л дугуйлна. Хүнд өгсөн нийт саналыг хувь тэнцүүлэн намд суудал өгнө. 

Дэлхий нийтэд намын хаалттай жагсаалтаар 37 улс сонгуулиа явуулж байгаа бол 38 нь намын нээлттэй жагсаалтаар буюу бидний өргөн барьсан хувиилбараар сонгуулиа явуулдаг. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: 

-Бид туршилтын саналын хуудас хийж үзсэн. Ингэхэд хар машин саналын хуудсыг тоолох боломжтой гэж үзсэн. Жижиг тойрог болон улс тойрог гэдэг хувилбараар сонгууль явуулахад  саналын хуудасны тоо нэмэгдэнэ.  Туршилтын саналын хуудасны тоо дөрөв болсон. Жагсаалтын 26 нь гурван хуудас, тойрогт нэр дэвшигчид нь  нэг хуудас болсон. 

Гэхдээ зардал нэмэгдэнэ. Учир нь төсөвт нэг саналын хуудсаар тооцсон. Үүн дээр дахин гурван саналын хуудас нэмэгдэх болно. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Хэдхэн хоногийн өмнө бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог яг энэ хувилбараар явуулах санал оруулж ирснийг дэмжээгүй. Гэтэл Үндсэн хуульд оруулахаас татгалзсан хувилбарыг Сонгуулийн хуульд оруулж ирж байна.  Энэ хэвээр нь сонгуулийн хуулийг батлах нь Үндсэн хууль зөрчсөн явдал болохгүй юу?

Хоёрдугаарт, бие даагч жагсаалтын 26-тай улсын хэмжээнд өрсөлдье гээд ороод гэвэл яах вэ. Бие даагчийн асуудлыг яаж зохицуулж байгаа вэ.

Түүнчлэн сонгуулийн хандивын асуудалд дорвитой өөрчлөлт ороогүй гэж харсан.  Үүнийг тодорхой болгохгүй бол бидэнд өмнөх гашуун туршлага бий. Юу гэхээр, сонгуулийн хөрөнгө босгох гэж схем зурж байгаад хоёр нөхрөө хилс хэргээр шоронд хийчихээд байна. Бид хуулиа боловсронгуй болгохгүй бол намынхаа төлөө зүтгэж явсан хүмүүс хилсээр хэлмэгддэг явдал байсаар байна. 

Ажлын хэсгийн дарга Л.Энх-Амгалан: 

-Бие даагч том тойрогт өрсөлдөх боломж байхгүй. Энэ тогтолцоогоор зөвхөн улс төрийн намууд нэр дэвшүүлнэ. Харин жижиг 50 тойрогт бие даагч нэр дэвших нь нээлттэй. Сонгуулийн хандивын асуудалтай холбогдуулан зардлын дээд босго тавьж байгаа. 

Ийнхүү УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууснаар санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia системээр “Үндэсний баялгийн сан”-гийн санал асуулга авч эхэллээ 44 мин П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө 51 мин Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр 1 цаг 8 мин ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 2 цаг 35 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 2 цаг 35 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 2 цаг 38 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 2 цаг 41 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 2 цаг 43 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 2 цаг 44 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 2 цаг 45 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 2 цаг 45 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 2 цаг 47 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 2 цаг 48 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 2 цаг 49 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 2 цаг 50 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 2 цаг 51 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 2 цаг 52 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 53 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 2 цаг 55 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 2 цаг 57 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар... Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж б... 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох орол...
Top