x

Л.Энх-Амгалан: Нам дугуйлахгүй, хүн дугуйлна

 УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Сонгуулийн багц хуулийг өргөн барихаар УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Хуулийн төслийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Д.Тогтохсүрэн:

-Сонгуулийн хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдсан. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонсоод бүлгээс Сонгуулийн хуулийн энэ долоо хоногт өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын сонгуулийн тухай, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулийг тус тусад нь батлана гэж тогтсон. 

Л.Энх-Амгалан:

-УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тус тусад нь боловсруулахаар ажлын хэсэг хоёр жил ажиллаж байна. 2015 онд дээрх гурван сонгуулийг нэг хуультай болгосон. Ингэснээр 2016 онд нэг хуулиар гурван сонгууль явуулсан. Энэ гурван сонгууль тус бүрдээ онцлогтой. Эдгээр сонгуулийг нэг хуулиар зохицуулах боломжгүйг амьдрал харуулсан. Тиймээс УИХ-ын, Орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тус тусад нь боловсруулаад байна. 

Сонгуулийн тогтолцооны тухайд  50+26 гэдэг тогтолцоог өргөн барьж байгаа. Яагаад гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улс цаашдаа сонгуулийн мажоритар тогтолцоотой байна гэдгээ тунхагласан. Мөн УИХ-ын гишүүнийг сонгогчид шууд сонгоно гэж заасан байдаг. Шууд сонгоно гэдэг нь мажоратор тогтолцоо. Үүн дотор аймаг нэг тойрог, улс нэг тойрог, жижиг 76, том жижиг мажоритор буюу 50+26 гэсэн хувилбарууд бий. 50 гишүүн нь тойрогт нэр дэвших бол улс төрийн намууд 26 нэр дэвшигчийг улс даяар нэр дэвшүүлнэ. 26 том тойрогт нэр дэвшиж байгаа хүн улс даяар санал авна. Өөрөөр хэлбэл, сонгогч хоёр сонголт хийнэ. 

Нэгдүгээрт, улсын том тойрогт нэр дэвшиж байгаа 26 хүнээс нэг хүнийг дугуйлна. Хоёрдугаарт, өөрийнхөө тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчид саналаа өгнө. Улс төрийн намууд 26 хүртэл хүн нэр дэвшүүлнэ. Нийлбэр дүнгээрээ тухайн намаас нэр дэвшүүлсэн 26 хүний нийт авч байгаа санал нь нийт сонгогчдын хэдэн хувийн саналыг авсныг тооцно. Сонгуулийн насны хоёр сая хүн байгаа. Үүнээс сонгуулийн ирц 70 хувьтай гэж үзвэл 1.6 орчим хүн санал өгнө. Үүний 50 хувь нь МАН-аас нэр дэвшиж байгаа 26 хүнд санал өгсөн гэдэг дүн гарах юм бол 26-гийн 13 нь МАН-д хуваарилагдана гэсэн үг. Гэхдээ нам дугуйлахгүй, хүн дугуйлна. 

Дээрх мэдээллийг хийсний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Цахим орчинтой холбоотой өөрчлөлт орж байгаа юу?

-Фэйсбүүк хэрэглээгээр Монгол Улс Азид нэг, дэлхийд 10-т орсон. Цаашид улс орнууд фэйсбүүк компанийн зүгээс ч сонгуулийн шударга хийх нь улс орны тогтолцооны асуудал гэж үзээд сонгуулийг хүндэтгэх зарчмаар бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа юм билээ. Фэйсбүүк компанийн төлөөлөл Монголд ирж, сонгуулиар аль болох фэйсбүүк орчноос үл шалтгаалах, сонгогчдод нөлөөлөх нөлөөллийг багасгах чиглэлээр хамтарч ажиллаж байгаа юм билээ. Тиймээс шинэ хуульд нэргүй хаягаас санаатайгаар зохион байгуулж байгаа асуудалд хязгаарлалт хийнэ. Гэхдээ фэйсбүүкийг бүрэн хаахгүй, тодорхой хязгаарлалт хийх заалт бий. Өөрийн нүүр хуудас болон албан ёсны хаягтай байх шаардлагатай.

-Намуудын санхүүжилтийг Сонгуулийн хуульд тусгасан уу?

-Сонгуулийн хууль бол сонгогчийн эрх ашгийг хамгаалсан хууль. Сонгогчид энгийн ойлгомжтой, нөлөөлөлгүй байх нь сонгуулийн зорилго. Тиймээс сонгогчийн эрх ашгийг нэгт тавьж буй. Тиймээс сонгогч сонголтоо хийхэд гадны ямар нэг нөлөөлөлгүй байх үүднээс тодорхой хязгаарлалт хийж байгаа. Хууль зөрчиж, зохион байгуулалттай хуурамч аккаунтаас хандахыг хязгаарлана. Түүнээс иргэн үг хэлэх эрх чөлөөгөө эдэлнэ.

-Сурталчилгааны хугацааг нэмж байгаа гэсэн үү?

-Бид сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд ижил гараанд байх, замбараагүй, хязгааргүй сурталчилгаа хийх асуудлыг цэгцэлж байгаа. Сонгуулийн сурталчилгаа үнэмлэх гардаж авснаас сурталчилгааг эхэлж болно гэж үзэж байгаа.

-Улс төрийн намуудын санхүүжилтийг хэрхэн зохицуулж байна вэ?

-Сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох, улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус учраас ард иргэдийн дунд хардалт байдаг. Тиймээс хандив, санхүүжилт ил тод байх ёстой гэдэг зарчим баримталсан.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 1 цаг 21 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 1 цаг 22 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 1 цаг 25 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 1 цаг 27 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 1 цаг 29 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 1 цаг 30 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 1 цаг 31 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 1 цаг 32 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 1 цаг 33 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 1 цаг 34 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 1 цаг 35 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 1 цаг 36 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 1 цаг 37 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 1 цаг 38 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 39 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 1 цаг 41 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 1 цаг 43 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цаг 44 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 45 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 46 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар... Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж б...
Top