x

Монгол, Хятадын хооронд эрх зүйн туслалцааны хүсэлтийг цахимаар илгээдэг болно

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын Ерөнхий прокурор Жанг Жуны урилгаар 2019 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд “Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газар хоорондын хамтын ажиллагааны гэрээ"-нд хоёр улсын Ерөнхий прокурорууд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний дагуу хоёр орны хооронд эрх зүйн туслалцааны хүсэлтийг цахим хэлбэрээр шууд илгээж байх, Монгол Улсын прокуроруудыг БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын дэргэдэх Эрхзүйн академид жил бүр тогтмол мэргэжил дээшлүүлэх, давтан сургалтанд хамруулах, хил залгаа муж, аймгийн прокурорын газруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэсэн.

Ялангуяа хоёр орны хооронд эрх зүйн туслалцааны хүсэлтийг цахим хэлбэрээр хүргүүлэхээр тохиролцсон нь энэхүү ажиллагааг шат дамжлага багатай, түргэн шуурхай гүйцэтгэхэд нэн чухал алхам боллоо.

Мөн айлчлалын үеэр Шанхай хотод зочилж, Нийслэлийн прокурорын газар, Шанхай хотын прокурорын газартай хамтран ажиллах талаар ярилцжээ.

Айлчлалын явцад Монгол Улсын Ерөнхий Прокуророос Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Ерөнхий прокурорууд бүс нутгийн хэмжээнд Байгаль орчин, экологийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 3 улсын хамтарсан хэлэлцээр байгуулахаар санал тавьсаыг хүлээн авч, хамтарсан ажлын хэсэг байгууллахаар болов.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан БНХАУ-ын Ардын Дээд Прокурорын газрын Ерөнхий прокурор Жанг Жуныг 2020 онд Монгол Улсад урьсан урилгыг тэрбээр талархан хүлээн авчээ.          

УЕПГ-ын гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ОУЭШ-д саатуулагдсан экс Ерөнхийлөгч Р.Дутерте төрөлх хотынхоо даргаар дахин сонгогдох нь тодорхой боллоо 23 мин АНУ Хятадаас илгээх шуудангийн тарифыг бууруулах зарлиг гаргалаа 24 мин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Саудын Арабт айлчилж байна 27 мин Жинь Цаньрун ШУТИС-д Хятадын хөгжлийн онцлогийн талаар лекц уншив 29 мин Нацистуудтай холбоотой баримт бичгийн хайрцгууд Аргентины Дээд шүүхээс олджээ 31 мин С.Магнайсүрэн Монгол Улсын Ерөнхий аудитораар томилогдож, үүрэгт ажилдаа орлоо 32 мин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн түймрийг бүрэн унтраажээ 33 мин БНСУ-ын “Ханнара” ТББ Арвайхээрт мянган нарс мод тарилаа 34 мин Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ 35 мин Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ 36 мин Азийн ойн чуулган Улаанбаатарт эхэлж, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг онцолж байна 37 мин Увс аймагт 1700 мод тарьж “Цэмцгэр ногоон хот” эко парад зохион байгууллаа 38 мин “Канад-Монголын Мерит” төсөл Архангай аймагт хэрэгжиж эхэллээ 39 мин Дундговь аймаг иргэдийн спортын наадмыг амжилттай зохион байгууллаа 40 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 41 мин Үрийн буудайн дуудлага худалдаа амжилттай боллоо 43 мин Маргаашнаас хангайн нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна 45 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 46 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 47 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 48 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top